Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан түймэрт 1500 га талбай өртжээ

Admin
2026/05/14

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт хээрийн түймэр дэгдэж, их хэмжээний талбай хамарчээ. Түймэр Бичигт боомт, Дорнод Монголын дархан цаазат газар руу орох эрсдэлтэй байгаа тухай албаныхан мэдээлсэн. Тэгвэл ОБЕГ-аас хээрийн уг түймрийг цурамд оруулжээ.

Тодруулбал, Эрдэнэцагаан сумын Бадрах багийн “Бор-Өндөр" гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 230 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 2026.05.13-ны өдрийн 20:30 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авчээ.

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, Хилийн 0146 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, өчигдөр 00:05 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймэрт 1500 га орчим талбай өртжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна