С.Цэнгүүн: Дундаж давхаргыг дэмжих хамгийн бодит шийдэл бол орлогыг нь иргэдийн гарт үлдээх

Admin
2026/05/13

"Сонгууль бүрээр улс төрийн бүх намууд дундаж давхаргаа дэмжинэ гэж амладаг. Энэ амлалтаар ард иргэдийн саналыг авч, УИХ-д сонгогддог. Гэвч бодит байдал дээр дундаж давхаргад чиглэсэн, үр дүнтэй бодлого өнөөдрийг хүртэл хангалттай хэрэгжсэнгүй. Харин дундаж давхаргыг дэмжинэ гэсэн нэрийн дор тусгай сангууд байгуулж, тэрхүү сангийн дэмжлэгийг энгийн иргэд бус төрийн өндөр албан тушаалтнууд, дарга сайд нарын хамаарал бүхий хүмүүс хүртэж ирсэн жишээ олон байна. Бид өнгөрсөн хугацаанд олон хулгай, авлигын асуудлыг ил болгосон. Тэр болгонд дундаж давхаргыг дэмжинэ гэсэн нэр ашиглагдсан ч бодит байдал дээр авлига, ашиг сонирхлын асуудал байсан. Тиймээс дундаж давхаргыг дэмжих хамгийн шударга, бодит шийдэл нь иргэдийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх биш, харин тэр орлогыг иргэдийн гар дээр үлдээх явдал юм. Сангийн яамны мэдээллээр нэг сая орчим дундаж цалинтай иргэд тогтмол татвар төлж, нийт хувь хүний орлогын албан татварын 80 гаруй хувийг бүрдүүлж байна. Энэ нь ХХОАТ-ыг өндөр орлоготой хүн бүрдүүлдэг гэх ойлголт ташаа гэдгийг харуулж байгаа юм. Иргэддээ өгсөн амлалтаа биелүүлж, дундаж давхаргаа бодитоор дэмжихийн тулд УИХ-ын гишүүд энэ хуулийн төслийг дэмжих үүрэгтэй" хэмээн мэдээллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна