Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээнэ

Admin
2026/05/12

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан /2026.05.12/боллоо.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Мөн Австралийн Холбооны Улсын Сидней хот, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ.

Монгол Улсын Ерөнхий консулын газрыг Франкфурт хотноо нээхэд 606 мянган ам.долларын, Сидней хотноо нээхэд 597 мянган ам.долларын санхүүжилт хэрэгтэй гэж тооцжээ. Дээрх хотуудад Монгол Улсын Ерөнхий консулын газрыг тус бүр 4 орон тоотойгоор байгуулахаар холбогдох зардлыг төсөвт тусгасан байгаа аж.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс 8962 иргэн оршин сууж байгаагийн 5247 нь Франкфурт хот орчимд амьдарч байна. Ихэнх нь хөдөлмөр эрхэлдэг, холимог гэр бүлтэй. Харин Австралийн Холбооны Улсын Сидней хот орчимд 14784 монгол иргэн оршин сууж байна. Дийлэнх нь суралцдаг, мөн хөдөлмөр эрхэлдэг гэх мэдээлэл танилцуулав.

Сидней хотыг онцлон сонгосон шалтгааны тухайд Канберра дахь Элчин сайдын яамнаас жилд авдаг консулын үйлчилгээ болон монгол иргэдийн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаа нөхцөл байдлыг үндэслэж Сидней хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар  байгуулах саналыг оруулж ирж байгаа. Түүнчлэн тус хотын ойролцоох мужуудад Монгол Улсын олон иргэн оршин сууж байгааг ажлын хэсгээс тодотголоо.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна