Таван сарын өмнө “Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг E-Mongolia систем дээр цахимаар хийдэг боллоо” гэх мэдээлэл гарч байв. Гэтэл өнөөдөр E-Mongolia дээрх тус үйлчилгээг цахимаар иргэд авч чадахгүй байдалтай байна

А.Булганчимэг
2026/05/07

Өнгөрсөн арван хоёрдугаар сард “Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг E-MONGOLIA системээр дамжуулан цахимаар хийдэг боллоо” гэдэг мэдээлэл гарсан. Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг илүү шуурхай, ил тод, хүртээмжтэй болгох үүднээс ЦХИХХ-ны яам, Зам, тээврийн яам, “И-Монгол академи” УТҮГ, Нийслэлийн автотээврийн бүртгэл хяналтын төв, Автотээврийн үндэсний төв хамтран уг үйлчилгээг E-Mongolia системд бүрэн цахимжуулан нэвтрүүлсэн гэж мэдээлж байв. Гэтэл эдгээр мэдээлэл гарснаас таван сарын дараа өнөөдөр И-Монгол системийн Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх цэс “Түр засвартай” хэмээн ажиллахгүй байдалтай байна. Төрийн албаны цахим шийдэл олон иргэдийн цаг, мөнгийг хэмнэх ач холбогдолтой ч гацалт, түр засвартай гэх шалтгаанаар зорьсон хэмжээндээ хүрч ажиллахгүй байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна