Жирэмсэн эмэгтэй болон хүүхдийн амь хөнөөсөн М.Батчулуунд бүх насаар нь хорих ял оноолоо

Admin
2026/05/06

Сэтгэцийн өөрчлөлттэй гэх М.Батчулуун нь жирэмсэн эмэгтэй болон бага насны хүүхдийн амийг хөнөөсөн. Түүний гэм бурууг өнөөдөр анхан шатны шүүхээр хэлэлцэж, бүх насаар нь хорих ял оноолоо.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 10.1.3-т заасан бие хамгаалж чадахгүй бага насны хүүхдийг онц харгис, хэрцгийгээр алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн 10.1.3-т заасан хохирогч нарыг бие хамгаалж чадахгүйг мэдсээр байж  жирэмсэн эмэгтэй болон бага насны хүүхэд алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Улмаар М.Батчулуунд найман жилийн болон бүх насаар хорих ялаар тус тус шийтгэлээ. Түүнд оноосон ялыг нэмж нэгтгэн бүх насаар хорих ялаар тогтоолоо. 



1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна