АНУ-ын Энэтхэг–Номхон далайн Хуурай замын цэргийн командлалаас дэлхийн хэд хэдэн орны Зэвсэгт хүчний ахлагч нарын дунд зохион байгуулж буй олон улсын ур чадвар сорих тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчин оролцож байна.
Уг тэмцээнд оролцохоор Монгол Улсын Зэвсэгт хүчний зургаан цэргийн алба хаагч АНУ-ыг зорьсон бөгөөд энэ талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцлон мэдээлжээ. Монголын багт Зэвсэгт хүчний райнжер, сургагч ахлагч А.Мөнгөншагай зэрэг шилдэг зургаан ахлагч багтсан байна. Уг тэмцээн нь оролцогч орны цэргийн алба хаагчдын бэлтгэлжилт, тактикийн ур чадвар, багаар ажиллах болон үүрэг гүйцэтгэх чадавхыг иж бүрэн сорьдог онцлогтой.
Тэмцээнд Монгол Улсаас гадна АНУ, Канад, Их Британи, Малайз, Фижи, Шинэ Зеланд, Филиппин, Сингапур зэрэг улсын Зэвсэгт хүчний төлөөлөл оролцож байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна