Г.Дамдинням: Энэ сарын 12 ны өдөр Рио Тинтогоос хэлэлцээрийн баг ирнэ. Засгийн газар хэлэлцээрт орох багаа бүрдүүлж бичиг баримтаа нууцын зэрэглэлтэй бүрдүүлж байна

Admin
2026/05/06

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан хоёр ажлын хэсэг ажиллаж байна. Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний зээлийн хүүтэй холбоотой асуудлыг Сангийн сайд хариуцан ажиллаж байгаа. 

Харин менежментийн төлбөртэй холбоотой асуудлыг бууруулах, засаглалыг сайжруулах чиглэлд арга хэмжээ авах хэлэлцээрийг миний бие ахалж байна. Хэлэлцээрийн хувьд тасалдсан зүйлгүй, идэвхтэй, маш эрчимтэй явж байгаа. 

Бичгээр байнгын харилцаатай, бодит үр дүнтэй. Нэгдүгээрт, зээлийн хэлэлцээрийн түгжээ долоон жил үргэлжилснийг бид авч хаясан. 

Хоёрдугаарт, Хэлэлцээрийг заавал үр дүнд хүртэл нь үргэлжлүүлнэ. 

Гуравдугаарт, Оюу толгойн гэрээний зээлийн хүү, менежментийн төлбөрийг олон улсын жишигт нийцсэн хэмжээнд хүргэнэ.

Онтрэгийн хэлэлцээрийн ажлын хэсэг байгуулагдсан явж байна. Хэлэлцээр хийгдэнэ.  Монгол Улсын эрх ашгийг хангуулах шинэ хөрөнгө оруулалтын гэрээг байгуулна. Ингэхдээ хувь хэмжээ гэхээсээ илүүтэй ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр асуудлыг ярина гэдэг зарчмын байр суурьтай байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна