Зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжин “Сэнтий” хэмээх 4 боть түүхэн бүтээлээ уншигчдын гар дээр барьж байна.

Admin
2026/05/06

Зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжин “Сэнтий” хэмээх 4 боть түүхэн бүтээлийнхээ дээжийг “Чингис хаан” музейн номын санд өргөн барилаа.  Тэрбээр 2015 онд “Хөх сарны явдал” номоо уншигчдын хүртээл болгож байсан бол түүнээс хойш 11 жилийн дараа ийнхүү шинэ бүтээлээ олны хүртээл болгож байна.

“Сэнтий” түүхэн туужийг туурвихын тулд зохиолч Монголын түүхийг долоон жилийн турш гүнзгий судалж, хоёр жилийн хугацаанд уран бүтээлийн хэлбэрт оруулан цаасан дээр буулгажээ. Тэрбээр эх түүхээ уран зохиолын яруу хэлээр өгүүлэн, өнгөрсөн цагийн амьд амьсгалыг уншигчдад мэдрүүлэхийг зорьсон байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна