ӨБХ: Хөрсний бохирдлын 80 хувийг нүхэн жорлон, бохирын цооног эзэлж байна

А.Булганчимэг
2026/05/05

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдөр (2026.05.05)-ийн хуралдааны эхэнд ЕБС-иудад хэрэгжиж байгаа “Үдийн хоол” хөтөлбөрийн хүнсний хангамж, логистик, аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа. Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал ахална.

Үргэлжлүүлэн, төв, суурин газар, аймаг, нийслэлийн хөрсний бохирдол, нүхэн жорлон, түүнээс шалтгаалсан өвчлөл, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаарх Эрүүл мэндийн болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны мэдээллийг сонсов.

Төв суурин газарт хөрсний бохирдол үүсгэгч гол эх үүсвэр нь нүхэн жорлон, аюултай хог хаягдал, авто замын тээвэрлэлт байдаг байна. Нийслэлд жилд нэг удаа, хөдөө орон нутагт хоёр жилд нэг удаа хөрсний дээж авч бохирдлыг шинжилдэг ажээ. Нийслэлд хийсэн хөрсний 333 дээжийн 71 хувьд гэдэсний халдварт өвчин үүсгэгч нян илэрчээ.

Улаанбаатар хотод айл өрхийн 453 мянга гаруй, ААН-ийн 6300 орчим, нийтийн эзэмшлийн 660-аад нүхэн жорлон байна. Хамгийн их хөрс бохирдуулагч нүхэн жорлонг багасгах, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмолжуулах шаардлагатай талаар байнгын хорооны гишүүд саналаа хэллээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна