Гаднын улсад бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгөд өртөж байсан 94 Монгол иргэнийг эх орондоо авч иржээ

А.Булганчимэг
2026/05/05

Сүүлийн үед биеэ үнэлдэг охидыг Зүүн Өмнөд Азийн орнууд руу өндөр цалинтай ажилд зуучлах нэрээр хууран мэхэлж авч очоод биеийг нь үнэлүүлэх, Монголчууд руу чиглэсэн цахим гэмт хэрэг үйлдүүлэх хэрэг гарч байна. БНХАУ-ын иргэдийн санхүүжүүлэн Мьянмар усад байгуулсан "КК парк"-д Монгол Улсын 12 иргэний зорчих эрхийг хязгаарлан албадан хөдөлмөр эрхлүүлж, цахим залилан хийлгэдэг байсан хэрэг гарсан.

Тухайн иргэд нь гэмт бүлэглэлдээ элсэж сардаа 4-5 мянган ам.долларын цалин авч Монгол Улсаас тухайн бүс нутаг руу дахин хүмүүс авч ирэх ажилд зуучлагчаар оролцож байсныг нь тогтоон хилээр нэвтрэх үед нь дайчлан баривчилжээ.

Сүүлийн 10 жилийн хугацаанд гадаад улсад бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгөд өртөж байсан 94 хохирогчийг Гадаад харилцааны яамны Консулын газар, ТЕГ-тай хамтран эх оронд нь авч ирсэн гэв.

Эх оронд нь авч ирсэн иргэдийг байсан улсаар нь ангилбал,

* БНХАУ-аас 28,

* Мьянмар, Малайзаас тус бүр 18,

* Лаосоос 11,

* Камбожоос ес,

* Тайландаас тав,

* Турк, Филиппинээс тус бүр хоёр,

* БНСУ-аас нэг иргэнийг авч ирсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна