Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський энх тайван тогтоох сонирхолтой байгаа ч хэлэлцээг хэн зуучлах нь асуудал хэвээр байна гэж Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш мэдэгджээ.
Ереван хотноо Украины Ерөнхийлөгчтэй уулзсаныхаа дараа Андрей Бабиш мэдэгдэл хийхдээ, өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ормузын хоолойн хямралыг зохицуулахаар ажиллаж байгаа тул ОХУ, Украины хооронд зуучлагч болох боломжгүй байгаа нь асуудлыг хүндрүүлж байна хэмээн онцолсон байна. Гэхдээ Төв Азийн орнуудын төрийн тэргүүнүүд эсвэл Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган энхийн явцад оролцож, сөргөлдөөнийг зогсоох боломж бий гэж үзэж байгаагаа тэр бээр илэрхийлжээ.
"Ерөнхийлөгч Владимир Путины санал болгож байгаа нөхцөлүүдийг Украин хүлээж авахгүй гэдэг нь ойлгомжтой. Өмнө нь ч ийм хэлэлцээ хийгдэж байсан. Гэхдээ хэлэлцээг үргэлжлүүлэх ёстой, үүнд Америкийн тал хэрхэн оролцохыг бид хүлээж байна" хэмээн Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш мэдэгджээ.Түүний өгүүлснээр, сөргөлдөгч хоёр талын хооронд хийх хэлэлцээнд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп чухал үүрэг гүйцэтгэх аж.
Эх сурвалж: nv.ua
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна