ОБЕГ: Гал түймрийн аюулаас 49 гэр, 25 өвөлжөө, хашаа саравч, 8 автомашиныг авран хамгааллаа

Admin
2026/05/04

Он гарсаар тавдугаар сарын 3-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийслэлийн хоёр дүүрэг, 10 аймгийн 42 суманд, 78 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.8 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа ч эрсдэл өндөр хэвээр байна. Сүүлийн 7 хоногт л гэхэд Дорнод аймагт 4, Завхан аймагт 1, Хөвсгөл аймагт 3, Хэнтий аймагт 1, Сэлэнгэ аймагт 1 буюу нийт 10 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, унтраах ажиллагааг зохион байгуулсан ажээ.

Ой, хээрийн гал түймрийн аюулаас 49 гэр, 25 өвөлжөө, хашаа саравч, 8 автомашиныг авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 3760 орчим малыг нүүлгэн шилжүүлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна