Увс аймгийн Завхан суманд 4.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Admin
2026/05/04

Увс аймгийн Завхан сумын нутагт өнөөдөр 07:30:38 цагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлтийн голомт нь Цагаанхайрхан сумын төвөөс баруун урд зүгт 50 км, Завхан сумын төвөөс зүүн хойд зүгт 55 км, Хяргас сумын төвөөс урд зүгт 58 км-ийн зайд байжээ. Одоогоор уг газар хөдлөлтийн улмаас хүн ам, аж ахуйн нэгж, байгууллагад хохирол учирсан тухай мэдээлэл ирээгүй байна. Харин малчид, иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна