ЗЕЛЕНЬСКИЙ: Түр эвлэрэл Украинд хэрэггүй

А.Булганчимэг
2026/05/04

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай утсаар ярих үеэрээ 05 дугаар сарын 09-ний өдөр тэмдэглэдэг Ялалтын баярын үеэр Украинд түр гал зогсоох боломжтой гэж мэдэгдэж байсан.

Энэ түр эвлэрэх санал нь "заль мэх" байж болзошгүй тул саналыг хүлээж авахгүй гэж Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський мэдэгджээ. "Оросын заль мэх болсон түр эвлэрэл Украинд хэрэггүй" гэж Володимир Зеленський мэдэгдсэн байна. Түүнчлэн, одоогоор ОХУ-аас болон АНУ-ын зүгээс түр эвлэрэл зарлахтай холбоотой тодорхой санал хүлээж аваагүй хэмээн тэр бээр онцолжээ. Мөн "түр хугацаанд эвлэрэх биш харин энх тайван тогтоохын төлөө урт хугацаанд гал зогсоох саналтай" хэмээн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Украинская правда


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна