Өнөөдөр болох үйл явдлын тойм

Admin
2026/05/04

09:00 цагт: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.

09:00 цагт: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны зөвлөлдөх уулзалт болно.

09:30 цагт: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн Блью скай зочид буудалд болно.

11:00 цагт: Шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслол Төрийн ордны “Баганат” танхимд болно.

11:00 цагт: “Майнд тэч” компаиас “Эзэгтэй сан” 50 сая төгрөгийн хуримтлал бүрдүүлж, мөнгийг хэрхэн зарцуулах талаар олон нийтийн санал асуулгыг ил тодоор зохион байгуулах талаар “Монгол ньюс” төвд мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Туулын хурдны замын төсөл хэрэгжүүлэгч компанид Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид болон удирдлагууд давуу байдал олгосон нь иргэдийн эрхийг зөрчиж буй талаар АТГ, Эрүүгийн Цагдаагийн алба, Тагнуулын ерөнхий газарт хандаж хэвлэлийн хурал Үндэсний мэдээллийн төвд хийнэ.

-Үндэсний Статистикийн Хорооноос таван жил тутам зохион байгуулдаг "Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллого" энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

- “Тэрбум мод тарих үндэсний өдрүүд”  6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

-“Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдаа, Төв цэнгэлдэх хүрээлэн, Барилгачдын талбай, Жуковын талбай, Налайх дүүрэг, “Соёлын төв ордон”-ы талбайд энэ сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулна. 

Үзэсгэлэн:

-МУЭ-ийн гишүүн, зураач Ц.Соёлмаагийн “Зэрэглээн цаана” үзэсгэлэн “Hue арт” галерейд энэ сарын 16-ныг хүртэл гарна. 

-“Уран бүтээлийн хур-Олон улсын хятад хэлний өдөр” сэдэвт орчин үеийн хятадын уран бичлэг, дүрслэх урлагийн шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэн Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд энэ сарын 20-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад: 

  • ОХУ-ын Эрхүү хот дахь В.С.Рогалийн нэрэмжит урлагийн төвд Орос, Монгол Улсын хооронд дипломат харилцаа үүссэний 105 жилийн ойд зориулсан “Монгол орон Эрхүүгийн зураачдын нүдээр” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл гарна. 
  • ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна. 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна