АНУ-ын захиргаа Ормузын хоолойгоор хөлөг онгоц чөлөөтэй нэвтрүүлэх нөхцөлийг хангах олон улсын эвсэлд нэгдэх саналыг улс орнуудад тавьжээ. Энэ талаар The Wall Street Journal сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Төрийн департамент шинэ санаачилгын талаарх мэдээллийг АНУ-ын Элчин сайдын яамдад илгээн, санаачилгад нэгдэхийг гадаад орнуудын засгийн газарт ятгахыг хүссэн аж. АНУ тэргүүлэх шинэ эвсэл нь оролцогчид мэдээлэл солилцох, дипломат хүчин чармайлтыг уялдуулах, хориг арга хэмжээг даган мөрдөх ажилд дэмжлэг үзүүлэх юм байна.
Эх сурвалж: WSJ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна