Т.Даваадалай нь нийт 6.6 тэрбум төгрөгийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн дансанд шилжүүлсэн байж болзошгүй нөхцөл тогтоогдсон

Admin
2026/04/29

Цагдаагийн байгууллагаас сүүлийн өдрүүдэд олны анхааралд орсон хэргүүдийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг шалгаж буй асуудлын талаар мэдээлэл өгсөн юм.

ЦЕГ-ын ХМОНХХ-ийн дарга, дэд хурандаа Д.Мөнххуяг "Т.Даваадалай нь нийт 6.6 тэрбум төгрөгийг ААН-үүдийн дансанд шилжүүлэн авч мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл тогтоогдсон. Туулын хурдны зам, 1-р тойрог зам төсөлд шалгарсан ААН-үүдээс эхнэрийнхээ болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан компанид 5.6 тэрбум төгрөг, Мөн эхнэрийнхээ найзын үүсгэн байгуулсан 2 ААН-д 709 сая төгрөг, Эхнэрийнхээ 50 хувийг эзэмшдэг компаниар 47.9 сая төгрөгийг шилжүүлэн авч, ажил гүйцэтгэсэн мэтээр мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон" гэв



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна