Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж буй юм. Тэгвэл өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 28-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болсон ба хурлын үеэр тус компанийн ТУЗ-ийн дарга Ц.Нацагдоржийн зүгээс нас барсан иргэдийн хувьцааг өвлүүлэх тухай тогтоолын төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн талаар танилцуулсан юм. Өөрөөр хэлбэл, өнөөдөр ЗГ-ын хуралдаанаар нас барсан иргэдийн ногдол ашигтай холбоотой эл асуудлыг хэлэлцэж буй бололтой.
Дашрамд дурдахад, "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс нэгж хувьцаанд 65.55 төгрөг нийт 786.6 тэрбум төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд олгохоос Монгол Улсын 3.5 сая хувьцаа эзэмшигч иргэдэд 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор болоод буй.
1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 63,242 төгрөгийн ногдол ашгийг 2026 оны ирэх дөрөвдүгээр сарын 30-ны өдөрт багтаан олгох ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн зохих журмын дагуу зохион байгуулж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахыг компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчид үүрэг болгосон байдаг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна