А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус хуралдаан тул гаргасан шийдвэрүүд хүчингүй

Admin
2026/04/28

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгээс НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлуулах шаардлага бүхий албан бичгийг НИТХ-ын дарга А.Баярт хүргүүлсэн байдаг. АН-ын бүлэг шаардлагадаа Ээлжит VII хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн зарим асуудал нь нийгэмд маргаан дагуулж, иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад буйг онцлоод, “Туул голоо аваръя” хөдөлгөөн, “Туулын хурдны зам” төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой олон нийтийн зөрчилд хөнгөн хандаж, яаравчлан хэлэлцэх, тодорхой шийдвэр гаргах боломжгүй нөхцөл бүрдсэнийг онцолсны дагуу тус хуралдаан болоогүй. Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр буюу 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баярыг огцруулахаар ээлжит бус хуралдаан зарлаж олонх нь дэмжсэн байдаг.Тэгвэл өнөөдөр НИТХ-ын дарга А.Баяр НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хуралдуулаагүй болон Х.Нямбаатарын удирдсан хууль бус хуралдааны талаар мэдээлэл өглөө.

Тэрээр “Туулын хурдны замыг дэмжиж, НИТХ-аар тогтоол гарга гэдэг шахалт ирсэн. Х.Нямбаатар бол иргэдийнхээ эсрэг жагсаж чаддаг юм байна. Харин НИТХ бол иргэдийн талд зогсох ёстой учир би энэ хуралдааныг хуралдуулаагүй. Энэ төсөл Мега төсөл байсан юм уу?,Мега хулгай байсан юм уу? экологийн тэнцвэрт байдалд нөлөөлөх юм уу? нөлөөлөхгүй юм уу? гэдэгт цэг тавьтал төслийг зогсоож байхад НИТХ-ын байгууллага иргэд болон Засгийн газрын гаргасан шийдвэрийн эсрэг зогсож болохгүй. Үүнийг эсэргүүцсэний төлөө хууль бус хуралдаан зохион байгуулсан. Хууль бус хуралдаан тул гаргасан шийдвэрүүд хүчингүй гэсэн юм. Мөн Зайсангийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэл явган хүний зам байгаа. Энэ замаар байгалийн сайхныг мэдэрч алхдаг. Ийм сайхан байгалийг сүйтгэх ёсгүй, авто зам тавиулахгүй гэсэн юм.



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна