Хятад Орос улс зэвсэгт хүчин стратегийн харилцаагаа бэхжүүлж, Батлан хамгаалаахын салбарт хамтран ажиллахаар болов

Admin
2026/04/28

Хятадын Батлан хамгаалахын сайд Дун Жүнь ОХУ-д айлчилж, 4 дүгээр сарын 24-ний өдөр Батлан хамгаалахын сайд А.Белоусовтай хэлэлцээ хийжээ.

Талууд хоёр улсын зэвсэгт хүчин стратегийн харилцаа холбоогоо тасралтгүй бэхжүүлж, бүтээлч хамтын ажиллагааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлэхэд санал нэгдсэн байна. Уулзалтын үеэр улс, хоёр зэвсэгт хүчний харилцаа, олон улс, бүс нутгийн нөхцөл байдал болон харилцан сонирхсон бусад асуудлуудаар санал солилцож, хоёр улсын төрийн тэргүүн нарын стратегийн удирдлага дор Хятад, Оросын харилцаа өндөр түвшинд, эрүүлээр хөгжиж байгааг онцолжээ.

Энэ оны 02 дугаар сард хоёр улсын төрийн тэргүүн нар цахим уулзалт хийж, батлан хамгаалах салбар зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааны шинэ төлөвлөгөө, чиглэлийг тодорхойлсон гэж тэмдэглэсэн байна. Хоёр улсын Зэвсэгт хүчин төрийн тэргүүн нарын хүрсэн тохиролцоог баримтлан, стратегийн харилцаа холбоог тасралтгүй бэхжүүлж, бүтээлч хамтын ажиллагааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлэн, дэлхийн шударга ёс болон олон улсын дэг журмыг хамтран хамгаалж, хоёр орны харилцааг өндөр чанартай хөгжүүлэхэд шинэ түлхэц үзүүлэхэд санал нэгджээ.

Хятадын Батлан хамгаалахын сайд Дун Жүнь 4 дүгээр сарын 23-28-ний өдөр ОХУ, Киргизэд тус тус айлчилж, мөн Киргизийн нийслэл Бишкек хотод зохион байгуулагдах ШХАБ-ын гишүүн орнуудын Батлан хамгаалахын сайд нарын уулзалтад оролцох юм.

Эх сурвалж: mod.gov.cn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна