Гаалийн байцаагч 50 сая төгрөг хахуульд авч үйлдэл дээрээ баригджээ

Admin
2026/04/28

Гаалийн ерөнхий газрын албан тушаалтан Д.Н-ыг өнгөрсөн ням гаргийн 20.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт бусдаас багагүй хэмжээний хахууль авч байх үйлдэл дээр нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн саатуулж, хойшлуулшгүйгээр баривчиллаа.

Монгол Улсын хилээр нэвтэрч буй бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт, шалгалт хийх эрх бүхий байгууллагын албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж, бараа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авах, хууль бусаар олсон орлогын эх үүсвэр, бодит шинж чанарыг өөрчлөн мөнгө угаасан байж болзошгүй гэх мэдээлэлд Эрүүгийн хуулийн 18.6-1, 22.1-1, 22.4-1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа билээ.

Энэ хүрээнд Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч Д.Н нь олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг “Марин нью пост” (МНпост) ХХК-ийн захирлаас 50 сая төгрөг хахуульд авч, эл аж ахуйн нэгжид давуу байдал бий болгосон үйлдэлд холбогдсон гэнэ.

Гаалийн байцаагчид хахууль өгсөн тус компанийн захирал Т-г ч мөн албадан саатуулжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна