НИТХ-ын хуралдаан өчигдөр 10.00 цагт тогвлогдсон ч НИТХ дахь Ардчилсан намын бүлэг Туулын хурдны замын асуудлаар хойшлуулах санал гаргасныг НИТХ-ын дарга А.Баяр хүлээж авч хойшлуулсан билээ. Тэгвэл НИТХ дэх МАН-ын бүлэг хуралдаад ээлжит бус хурлыг хуралдуулах шийдвэрийг гаргасан. Ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцруулсан. Тодруулбал хуралдаанд нийт 31 төлөөлөгч оролцсоноос 29 нь дэмжиж, 93 хувийн саналаар огцруулсан юм. Тэгвэл энэ талаар А.Баяр "НИТХ-ын даргаг огцруулах шийдвэр хууль бус. Маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ" гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна