Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи ОХУ-д хийх айлчлал хийж байна. Энэ айлчлалын хүрээнд түүнийг тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин хүлээн авч уулзжээ. Санкт-Петербург хотноо болсон хэлэлцээний үеэр Владимир Путин "Ойрх Дорнодод энх тайвныг хурдан тогтоохын тулд ОХУ бүхнийг хийнэ" хэмээн мэдэгдсэн байна. Түүнчлэн Ираны ард түмэн сорилт бэрхшээлийг давж, энх тайван тогтоно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Мөн ОХУ Ирантай стратегийн харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаа хэмээн мэдэгдсэн байна. Харин Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи Владимир Путин болон Орос орон Ираныг дэмжиж байгаад талархал илэрхийлээд стратегийн түншлэл улам бэхжинэ хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: ТАСС
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна