Архангай аймгийн ЕБС-ийн сурагчид нэгнээ дээрэлхэж, биед нь ноцтой халдсан асуудлыг цагдаагийн газраас шалгаж байна

Admin
2026/04/27

Өчигдөр Архангай аймгийн ЕБС-ийн сурагчид нэгнээ дээрэлхэж, биед нь халдсан гэх асуудлыг хохирогчийн гэр бүлийн гишүүн цахимд сүлжээнд нийтэлсэн. 

Тэрбээр, “Сургуулийн хүүхдүүдийн хүмүүжил арай биш ээ. Охин хүүхэд байж нэгний нэгнийгээ ингэтэл нь ураад маажаад хаячихсан. Айл амьтан унтаж амарч байхад шөнө ээж нь ирээд хэдэн төгрөг нэхээд байгаа юм Мөнгө авах уу? Сорвины тос түрхээд л арилна гэж хүүхэд загнасан байна Яаж хүүхдээ хүмүүжүүлээд байгаа юм бэ? Ийм араатанлаг ээжээс ийм л хүүхэд хүмүүжнэ шдээ Хумсны сорви арилахгүй шдээ Энийг хүн болгон л мэдэж байгаа энийг ойлгох ухаан бхгүй бгаа юм бэ? Хичээл орж байхад багш аа бие засъя гэж гарч яваад өөр ангид ороод айлын хүүхэд ингэтэл нь зодсон байна6 Яагаад ийм аймаар ухамсаргүй байгаа юм бэ?Ангид нь байгаа 5 6 хүүхэд хэн нь ч тусламж үзүүлээгүй сургалтын менежер нь ирэхэд манай анги ангидаа юм хийж байна гээд сургалтын менежер оруулаагүй. Нэгнийгээ ийм болтол нь зодуулсан байна хүүхдүүдийн хүмүүжил бүр арай биш юм” гэж нийтэлжээ. Тэгвэл Цагдаагийн ерөнхий газраас “Архангай аймгийн Хайрхан сумын ЕБС-ийн 9, 11 ангийн сурагчид болох Б, Д нар нь үл олголцсоноос болж хоорондоо маргалдаж, нэгнийхээ биед гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон. Насанд хүрээгүй хохирогч Б-г хамгаалах байранд хүргэсэн, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэлээ.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна