Монголбанк санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөрийг эхлүүллээ

Admin
2026/04/24

Оюутан, залуусын санхүү, эдийн засгийн суурь мэдлэгийг нэмэгдүүлэх, үе тэнгийн суралцах арга барилаар дамжуулан санхүүгийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилготой Монголбанкны “Сургагч-оюутан багш” хөтөлбөр өнөөдөр албан ёсоор эхэллээ.

Тус хөтөлбөрт мэргэжил харгалзахгүйгээр 20 гаруй их, дээд сургуулийн 200 орчим оюутан хамрагдаж байгаа бөгөөд оролцогчид санхүү, эдийн засгийн анхан шатны мэдлэг эзэмшихийн зэрэгцээ сургалтын арга зүйгээр бэлтгэгдэх юм. Улмаар өөрсдийн сургууль, үе тэнгийн суралцагчдад мэдлэг, мэдээллээ түгээхээр төлөвлөжээ. Хөтөлбөрийн нээлтэд Монголбанкны Санхүүгийн боловсрол, харилцааны газрын захирал М.Тэлмүүнсайхан оролцож, зорилго, хэрэгжилтийн талаар танилцуулсан бол эхний сургалтыг тус газрын ахлах эдийн засагч Д.Баттуул удирдан явуулж, төв банкны үндсэн чиг үүрэг болон сургалтын зохион байгуулалтын талаар хичээл орлоо. Өнөөдрийн сургалтад 100 гаруй оюутан хамрагдаж, идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Хөтөлбөрийг танхимын болон цахим хэлбэрээр онол, практик хослуулан үе шаттай зохион байгуулах бөгөөд оролцогчид санхүүгийн мэдлэгээс гадна илтгэх, харилцах, багаар ажиллах ур чадвараа хөгжүүлэх, бодит туршлага хуримтлуулах боломжтой юм. Мөн төв банкны үйл ажиллагаа, мөнгөний бодлого, төсөв, хувийн санхүүгийн удирдлага, хөрөнгө оруулалт, бизнесийн орчны талаар суурь ойлголт авах давуу талтай. Одоогоор хөтөлбөрийн бүртгэл нээлттэй үргэлжилж байгаа бөгөөд сонирхсон оюутнууд цахимаар бүртгүүлэх боломжтой аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна