​УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Боловсролын сайд Л.Энх-Амгалан өмнөх сайдаа муулахын оронд Боловсролын зээлийн сангийн эргэн төлөлтдөө анхаарах хэрэгтэй

Admin
2026/04/24

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Боловсролын зээлийн сангийн (БЗС) эргэн төлөлт хангалтгүй байгааг шүүмжилж, Боловсролын сайдыг ажлаа хийж, зээлийг яаралтай эргэн төлүүлэхийг шаардлаа. Тэрбээр татвар төлөгчдийн 360 тэрбум төгрөгөөр хүүхдүүд гадаадад суралцсан хэдий ч эргэн төлөлт маш хангалтгүй байгааг онцлов. Тодруулбал, 2026 оны эхний улирлын байдлаар ердөө 3.8 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн бөгөөд үүнээс гадаад зээлийн төлөлт ердөө 340 сая төгрөг байна. Зээлийн гэрээ байгуулж, татвар төлөгчдийн мөнгөөр суралцсан бол дүрмийн дагуу буцааж төлөх ёстойг тэрбээр санууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна