Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай” хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Admin
2026/04/23

Ж.Чинбүрэн болон бусад гурван гишүүний хамт өргөн мэдүүлсэн “Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай” хуулийн төсөл, түүнтэй хамт өргөн баригдсан бусад төслийн анхны хэлэлцүүлгийг хуралдаанаар хэлэлцэв. Хуралдаанд нийт 93 гишүүн оролцож, төслийн талаар санал хураалт явууллаа. Санал хураалтын дүнгээр гишүүдийн олонх нь уг хуулийн төслийг дэмжжээ. Ингэснээр хуулийн төслийг цаашид нарийвчлан хэлэлцүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм. Уг төсөл батлагдвал эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний эрх зүйн орчныг боловсронгуй болгох, иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна