Түлшний үнэ өссөний улмаас агаарын тээврийн компаниуд нислэгээ цуцалж эхэлжээ

Admin
2026/04/23

Германы Lufthansa компани түлшний үнэ огцом өссөний улмаас богино зайн 20 000 орчим нислэгийг цуцлахаар болжээ.

Түлшний үнэ огцом өссөн энэ үед ойрын зайн нислэг хийвэл компани зардлаа нөхөх боломжгүй гэж Lufthansa компанийн удирдлагууд үзсэн байна. Ийнхүү олон нислэг цуцалснаар 40 мянга гаруй тонн түлш хэмнэнэ гэж найдаж байгаа аж. Түүнчлэн Европын Air France-KLM холдинг, Америкийн Delta зэрэг өөр хэд хэдэн компани нислэгийн тоог түр хугацаанд бууруулсан байна. Харин зарим нь тийзний үнийг нэмэх замаар алдагдлаа нөхөж байгаа аж. Энд дуулгахад, АНУ, Ираны сөргөлдөөн эхэлснээс хойш Ойрх Дорнод дахь түлшний үйлдвэрлэл, тээвэрлэлт саатсаны улмаас онгоцны түлшний үнэ хоёр дахин нэмэгджээ. Цаашлаад сөргөлдөөн үргэлжилсээр байвал цуцлагдсан нислэгийн тоо улам нэмэгдэж, тийзний үнэ өснө гэж шинжээчид анхааруулсан байна. Учир нь Персийн булангийн орнууд болон тэдгээрийн газрын тос боловсруулах үйлдвэрүүд нь онгоцны түлшний гол эх үүсвэрийг хангадаг. Чухамхүү эдгээр орнуудаас Европ онгоцны түлшнийхээ 50 хувийг импортолдог аж. Түлшний нийлүүлэлтийн ихэнх хэсэг нь Ормузын хоолойгоор дамжин өнгөрдөг ч Ойрх Дорнодод үүссэн асуудлын улмаас энэ хоолойгоор нэвтрэх боломжгүй болоод байгаа юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна