Орон нутгийн сонгуулийн дүн гартал 21 аймгийнхан E-Mongolia платформоор шилжилт хөдөлгөөн хийх боломжгүй

Admin
2026/04/23

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасны дагуу дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 17.00 цагийн байдлаар иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг зогсоож, 21.00 цагийн байдлаар шилжилт хөдөлгөөний бүртгэл хөтлөх улсын бүртгэгчийн эрхийг түр хязгаарласан байна.

Орон нутгийн нөхөн сонгууль 16 аймгийн 44 сумын 74 сонгуулийн хэсэгт явагдана.

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (E-Mongolia)-ээр шилжилт хөдөлгөөний бүртгэлийг мөн хугацаанд зогсоосон бөгөөд нийслэлийн хэмжээнд дүүрэг хооронд, хороо хооронд болон хороон доторх шилжилт хөдөлгөөний бүртгэл хэвийн үргэлжилнэ.

Орон нутгийн сонгуулийн дүн гартал E-Mongolia платформоор 21 аймагт оршин суух хаягийн шилжилт хөдөлгөөн хийгдэхгүй бөгөөд зөвхөн нийслэлд хэвийн ажиллана. Харин нөхөн сонгууль явагдахгүй аймаг, сумын шилжилт хөдөлгөөнийг улсын бүртгэлийн байгууллагад биечлэн хандан шийдвэрлэнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна