БНХАУ-ын Хайнан мужийн Саньяа аралд өчигдөр нээлтээ хийсэн Азийн элсний VI наадмын 3х3 төрлийн тоглолтууд 04/25-наас тэмцээн уралдаан эхлэх бөгөөд манай эмэгтэй шигшээ баг Тайвань, Малайз, Индонез улсуудтай нэг хэсэгт багтсан болно эрэгтэй баг Малайз, Шри-ланк улсуудтай тус нэг хэсэгт багтаад байна.
14 спортын 15 төрөлд зохион байгуулагдах тус наадамд Монгол Улсаа төлөөлж 8 спортын төрөлд 50 тамирчин өрсөлдөх бөгөөд багийн ахлагчаар МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын сагсан бөмбөгийн холбооны дэд, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав ажиллах юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна