Өнөөдөр болох онцлох үйл явдал

Admin
2026/04/23

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар тус улсад энэ сарын 20-23-нд төрийн айлчлал хийж байна.

09:00 цагт: Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон GSI, Cyber service хамтран “Монголын мэдээллийн аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл хувь хүний цахим орчин дахь хамгаалалт” сургалтыг “Гранд Хилл” зочид буудалд зохион байгуулна. 

09:30 цагт: “Хүүхдийн нүдний тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх нь” үйл ажиллагаа “Галериа Улаанбаатар” төвийн “Жуулчин Скай”-д болно.  

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

11:00 цагт: “Иргэдийн нэгдэл” ТББ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын хууль бус үйлдэл, луйврын ноцтой асуудлаар “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Нийслэлийн ерөнхий боловсролын Улаанбаатар дунд сургуулиас “Гудамжны номын сан” номын солилцоо, хүүхдийн уншлагыг “Сандэй плаза” худалдааны төвийн эсрэг талд зохион байгуулна.

12:00 цагт: Улсаа аваръя холбооноос “Монгол сэхэх үү-Мөхөх үү” сэдвээр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12:30 цагт: “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” ТББ-аас ахмад настнууд тэтгэврийн нэмэгдэл шаардан өлсгөлөн зарлаж, үүсэх сөрөг үр дагаврыг төр, Засгийн газар хариуцахыг мэдэгдэн Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

 

-"Боловсролын шинэчлэл-2026" үзэсгэлэн "Мишээл экспо" төвд болно.

Үзэсгэлэн:

-“Эсгийн гайхамшиг-Шинэ дуу хоолой” эсгий урлалын үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд энэ сарын 26-ныг хүртэл гарна.  

-“Алс газар сурахаар одогсод: 100” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 26-ныг хүртэл гарна.

-МУЭ-ийн гишүүн, зураач Ц.Соёлмаагийн “Зэрэглээн цаана” үзэсгэлэн “Hue арт” галерейд 5 дугаар сарын 16-ныг хүртэл гарна. 

-“Уран бүтээлийн хур-Олон улсын хятад хэлний өдөр” сэдэвт орчин үеийн хятадын уран бичлэг, дүрслэх урлагийн шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэн Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд 5 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.

 

Хилийн чанадад: 

-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна. 

Орон нутагт:

Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас “Найзуудын хосын номын болзоо” үйл ажиллагааг зохион байгуулна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна