Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд НҮБ-ын Хөгжлийн санхүүжилтийн 2026 оны чуулга уулзалтад оролцож үг хэллээ.
Нэгдсэн үндэстний байгууллагын төв байранд Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх олон улсын Дөрөвдүгээр бага хурлын дараа анх удаа зохион байгуулагдаж байгаа уг чуулга уулзалтаар Севильягийн үүрэг амлалт баримт бичгийн олон улсын худалдаа, тогтвортой хөгжлийн төлөөх хувийн бизнес ба санхүүжилт, олон улсын санхүүгийн архитектурын шинэчлэл болон cанхүүгийн аюулгүйн тогтолцоо зэрэг асуудлуудыг чухалчлан хэлэлцлээ.
Шадар сайд Т.Доржханд 4 дүгээр сарын 20-ны өдөр болсон Ерөнхий, санал шүүмжлэлд хэлсэн үгэндээ дэлхий дахинаа хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлэхэд тулгамдаад буй хүндрэл, бэрхшээлүүдэд өсөн нэмэгдэж буй өрийн дарамт болон зээллэгийн зардал, олон улсын хөгжлийн тусламжийн бууралт, дотоодын төсөв, санхүүгийн хязгаарлагдмал нөөц, худалдаа ба хөрөнгө оруулалтын урсгалын тасалдал зэрэг бодит хүндрэлүүдийг онцлов. Эдгээр сорилтуудыг шийдвэрлэхэд дэлхий нийтээр нэгдэж, олон талт хамтын ажиллагааны механизмыг идэвхижүүлэх чухал цаг үе ирээд буйг онцлов.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна