Жүдо бөхийн шигшээ багийн тамирчид Азийн АШТ-ийг зорилоо

Admin
2026/04/14

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-19-нд БНХАУ-ын Ордос хотноо болно. Энэ удаагийн Азийн аваргад эрэгтэй 7, эмэгтэй 7 жингийн бөхчүүд барилдана. Мөн жингийн барилдаанаас гадна багийн барилдаан болох юм. Уг тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шигшээ багийн бүрэлдэхүүн өнөөдөр эх орноосоо мордлоо.

Шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар, Н.Дагвасүрэн, шигшээ багийн эмч Л.Отгондалай, терапист Т.Айтуган нар шигшээ баг дээрээ ажиллах болно.

Эрэгтэй шигшээ баг

-60 кг: Т.Түмэнжаргал

-66 кг: К.Ёолк, Ө.Жанцандорж

-73 кг: О.Уранбаяр

-81 кг: О.Шинэбаяр

-90 кг: А.Мөнх-Эрдэнэ

-100 кг: Ц.Ган-Эрдэнэ

+100 кг: О.Цэцэнцэнгэл, Ө.Пэрэнлэйжамц

Эмэгтэй шигшээ баг

-48 кг: Ж.Анударь

-52 кг: М.Нандин-Эрдэнэ

-57 кг: Т.Ариунзаяа, М.Цэндбазар

-63 кг: Л.Энхрийлэн

-70 кг: С.Лхагвадулам

-78 кг: О.Хүслэн, Ж.Урангоо

+78 кг: А.Адьяасүрэн


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна