АНУ-ын цэргүүд Ерөнхийлөгч Доналд Трампын тушаалаар Ормузын хоолойг бүсэлжээ. Бүслэлт УБ-ын цагаар 04 дүгээр сарын 13-ны 22:00 цагт эхэлсэн байна.
Бүс нутагт байгаа АНУ-ын командлалын мэдээлснээр цэргийнхэн Ормузын хоолойгоор дамжин бусад орноос ирж эсвэл өөр орнуудыг зорьж байгаа хөлөг онгоцуудад садаа болохгүй гэнэ.
Бүслэлт албан ёсоор эхэлсний дараахан АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп "Ираны флот живсэн, цэргийн хөлөг онгоцууд үлдсэн ч эдгээрийг бүслэлтэд ойртохыг оролдмогц нэн даруй устгана" хэмээн Truth Social хуудсандаа бичжээ. Үүний хариуд Иран "сүрдүүлэгт бууж өгөхгүй, хоолойд ойртсон цэргийн онгоцуудыг сүйтгэнэ" хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна