Д.Будзаан: Гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн мэдээлэл цахимаар гарах үед эцэг эхчүүд, иргэд гадуурхаж, айлган сүрдүүлснээс болж сургуульдаа явж чадахгүй тохиолдол гарч байна

А.Булганчимэг
2026/04/13

НЦУГ-аас хүүхэд өртөж хохирсон болон үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл байдал, тоон мэдээлэл болон үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл өглөө. 

Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Д.Будзаан: 2025 онд 500 гаруй дээрэлхэлттэй холбоотой цахим группуудыг хаалгасан. Мөн дээрэлхэлтийн мэдээлэл олон нийтэд түгэхэд гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн зураг, мэдээллийг сошиалд нийтэлж “Сургуульдаа явбал ингэнэ” гэдэг байдлаар дарамталж байгаа нь өөрөө дээрэлхэлт, гадуурхалт юм. Үүн дээр иргэд олон нийт хүлээцтэй хандах ёстой. Хэрэгт холбогдсон хүүхдүүдийг батлан даалтад гадуур шалгадаг. Тэгэхэд нөгөө хүүхэд сургуульдаа явж чадахгүй, гадуурхагдах явдал гарч байна.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна