Өнөөдөр Соёлын төв өргөөнд Ардчилсан намын онц их хурал болж өндөрлөв.
Энэхүү хуралд Ардчилсан намын энгийн гишүүд ирсэн нь онцлог байв. Энэ үеэр Тагнуулын дарга асан Б.Хурц хурлын талаар болон Ардчилсан намын одоогийн байдлын тухай мэдээлэл өгөв. Тэрбээр, “Хулгай дээрмийн асуудал Ардчилсан намд дэндлээ. 2024 оны сонгуулийн өмнө хулгай дээрэм гарсан. Үндэсний бодлогын хороодын гишүүдийн баталсан нэр өглөө гэхэд өөрчлөгдөөд алга болсон байх жишээтэй. Яг тэр чинь өнөөдөр арав дахин нэмэгдэж үйл ажиллагаа болсон. Өнөөдөр Ардчилсан нам биш хувьцаат компани болсон. Хувьцаат компанийн гол хувьцаа эзэмшигч нь Мах импекс Женко тэргүүтэн ажилчдаа их түрж орууллаа. Тэсо групп, М-ойл гээд бүгд ажилчдаа оруулж намын гишүүн гэж бүртгэж жирийн гишүүдээ гадуурхсан” гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна