Н.Өсөхбаярын допингийн маргааныг шийдвэрлэх хуралдаан маргааш болно

Admin
2026/04/08

Өнгөрсөн жил наадамд найм даван үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяраас допингийн төрлийн хориотой бодис илэрсэн тул түүний гарди цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилийн хугацаагаар хасах саналыг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн байдаг.

Харин Н.Өсөхбаяр Үндэсний спортын арбитрт гомдол гаргасан байдаг. Иймд Монголын олон улсын ба Үндсэний спортын арбитрын дэргэдэх допингийн давж заалдах комисс Н.Өсөхбаярын өргөдөлд допингийн давж заалдах журмаар маргаан шийдвэрлэх ажиллагааг үүсгэсэн. Тэгвэл Үндэсний бөхийн тамирчин Н.Өсөхбаярын өргөдөлтэй “Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага” НҮТББ, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороо, Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооны Үр дүнгийн удирдлагын багт тус тус холбогдох допингийн маргааныг шийдвэрлэх хуралдаан маргааш /2026.04.08/ 10:00 цагт хийхээр товлогдсон.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна