Г.Дамдинням:Өнгөрсөн 36 жилийн хугацаанд цаасан дээрх зорилго байсан шатахууны нөөц агуулах сав барих ажил бодитоор хэрэгжинэ

Admin
2026/04/08

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд болон гаргасан шийдвэрүүдийн талаар холбогдох салбарын сайд нар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар нийт 23 асуудал хэлэлцэж, Ерөнхий сайдын зүгээс салбарын сайд нарт хандан 49 үүрэг чиглэл бүхий албан даалгавар өгсөн байна.

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:Өнгөрсөн 36 жилийн хугацаанд цаасан дээрх зорилго байсан шатахууны нөөц агуулах сав барих ажил өнгөрсөн Засгийн газар болон одоогийн Засгийн газрын үед бодит ажил хэрэг болно. Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас арилжааны банкууд болон нефть импортлогч компаниудтай хамтран энэ жил 150 мянган тонн нефть  буюу 21 хоногийн нөөц хадгалах савыг ашиглалтад оруулна. Нийт дүнгээрээ 285 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн буюу нэг сарын хэрэглээг хангах  нөөц хадгалах савыг ирэх оны өдийд барьж дуусгана. Ирэх оны төсөвт зээлийн хүүгийн татаасыг шийдэж  энэ бодлогыг хэрэгжүүлэх чиглэлд УИХ-аас дэмжлэг үзүүлнэ байх гэж бодож байна. Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө, зорилтот тусгагдсан 3-6 сарын хугацаанд хэрэглэх шатахууны нөөц хадгалах хүчин чадлаа нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлж 2028 онд дуусгахаар зорьж ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна