Н.Учралыг 80.2 хувийн саналаар УИХ-ын даргаас чөлөөлөхийг ДЭМЖЛЭЭ

Admin
2026/03/30

Төрийн байгуулалтын байнгын хороо 09:00 цагаас хуралдаж Монгол Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, УИХ-ын дарга Н.Учралыг ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ. 

Үүний дараа буюу 10:00 цагаас Чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Монгол Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 80.2 хувийн саналаар Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолыг баталлаа. Хуралдаанд нийт 101 гишүүн оролцож, 81 нь түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн бол 20 нь татгалзсан санал өгчээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна