Казахстан улс бүх ард түмний дунд явуулсан санал асуулгын үр дүнд тулгуурлан шинэ Үндсэн хуулиа баталлаа. Төв Азийн хамгийн том эдийн засагтай тус улсын хувьд Зөвлөлт Холбоот улсын бүрэлдэхүүнээс гарч тусгаар тогтносноос нь хойших улс төр, эрх мэдлийн тэнцвэрийн хамгийн том шинэчлэл нь энэ болж байна.
Мягмар гарагт БНКУ-ын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев шинэ Үндсэн хуульд гарын үсэг зурж, мөн бүх нийтийн санал асуулга явуулсан гуравдугаар сарын 15-ны өдрийг улс даяар Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэхээр хуульчилсныг The Astana Times мэдээллээ. Ирэх долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх шинэ Үндсэн хуульд 1995 онд батлагдсан Үндсэн хуулийн заалтуудыг бараг бүхэлд нь өөрчилж, нийт 99 зүйлээс ердөө дөрвийг нь өөрчлөлтгүй үлдээжээ.
Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд тусгаснаар Казахстаны хууль тогтоох байгууллага хоёр танхимт бүтцээс "Курылтай" хэмээх нэг танхимт систем рүү шилжиж, Дэд Ерөнхийлөгчийн албан тушаалыг сэргээж, засаглалын шинэ институцүүд бий болгохын сацуу Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дахин бататгаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна