Г.Ууганбаяр: Өлзийт хороолол, Сүхбаатар аймгийн Онгон, Төв аймгийн Сэргэлэн сум зэрэг газруудад хориглосон хугацаанд хурдан морины уралдаан болж хүүхдийн эрхийг зөрчиж байна

А.Булганчимэг
2026/02/26

Сар шинийн баярын өмнө Хөвсгөл аймгийн Галт суманд морины ажил хийж байсан хүүхэд мориноос унаж нас барсан тухай ХЭҮК-оос мэдээллээ. 

ХЭҮК-ын Гомдол хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаяр: Засгийн газрын зүгээс хурдан морины уралдаантай холбоотой хууль эрхзүйн акт гаргаж зарим асуудлыг зохицуулах шаардлагатай байна гэж харж байгаа. Морины ажил, үсэргээ, уралдаан гэж юу вэ гэдэг албан ёсны тодорхойлолт алга. Тиймээс уралдаан сунгаан хийж болохгүй, хориглосон байгаа гээд шаардлага тавихаар “Энэ уралдаан биш. Энэ бол морины ажил” гэх зүйлийг хэлдэг. Эрхзүйн зохицуулалт ойлгомжгүй, зохицуулалтгүй байгаагаас зөрчил гарсаар байна гэж үзэж болно.

Уяачид үндэсний ондоошил, өв соёл ярьдаг. Өнөөдөр бид эрхзүйт төрийн дор амьдарч, ажиллаж байгаа учраас өвөл, хаврын улиралд хүүхдээр хурдан морь унуулах гэдэг Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх хэрэгтэй.

Уяач, унаач олноор суурьшдаг Улаанбаатар хотын Өлзийт хороолол, Сүхбаатар аймгийн Онгон Төв аймгийн Сэргэлэн сум зэрэг газрууд байна. Энэ онцлогоос шалтгаалан тухайн сум, нутагт хурдан морины уралдаан, үсэргээн тасрахгүй байгаа. Эдгээр орон нутгийн Засаг дарга нарт бид шаардлага хүргүүлсэн. Бидний олж мэдсэнээр энэ сум, нутагт хориглосон хугацаанд хурдан морины уралдаан болсон гэсэн үг. Бид Засгийн газрын тогтоол зөрчигдөж байгаа нэг удаагийн тохиолдол гарангуут шаардлага хүргүүлж байгаа. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна