Өнгөрсөн сард зохион байгуулагдсан Монгол Ардын Намын их хурлаар “Сод Монгол” группын ерөнхийлөгч Ц.Анандбазар Булган аймгийн квот дээрээс бага хурлын гишүүн болохоор оролдсон ч харамсалтай нь ардын намын гишүүд, дэмжигчид хүлээж авалгүй унасан байдаг. Намын нөхөд нь хүчингийн хэрэг болон албан тушаалын гэмт хэргээр хууль хяналтын байгууллагад удаа дараа шалгагдаж байсан хүнийг аль болохоор намдаа ойртуулахгүй байх гэсэн бодлоор түүнийг сонгоогүй болов уу.
Унасан хүн ууртай гэгчээр хэргийн буруутныг нутгаасаа хайж Булган нутгийг түйвээж буй бололтой. Өндөр төлбөртэй захиалгат нэвтрүүлгийн багууд тус аймагт байршиж, өдөр тутам аймгийн дарга нарын эсрэг сөрөг мэдээгээр бөмбөгдөж байна гэнэ. Мөнгө байхад шийдэгдэхгүй зүйл гэж ховор. Түүний хамтрагч нь 2024 оны орон нутгийн сонгуулиар ялагдал хүлээсэнАН-ын дарга Б.Ариун-Эрдэнэ гэх мэдээлэл цахим орчинд тархах болов.
Булган аймгийн АН-ын дарга, аймгийн арсланБ.Ариун-Эрдэнэ нь өнгөрсөн онд зохион байгуулагдсан УИХ-ын сонгуульд Хөвсгөл, Булган, Орхон аймгийн Хойд бүсэд нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн. Цаашилбал 4 сарын дараа болсон Орон нутгийн сонгуульд төрсөн сумандаа нэр дэвшсэн ч 2 мандаттай тойрогт 3 -т жагсаж сонгогдож чадаагүй унасан байдаг. Тэрээр сумандаа ялалт байгуулсан бол Ардчилсан нам нь олонх болж засаглах байсан гэдэг. Булган аймгийн Иргэдийн хурал нь 29 төлөөлөгчтэй бөгөөд 15 МАН, 14 нь Ардчилсан намын төлөөлөгч ажээ. Өөрөөсөө болж ялагдал хүлээсэн ч тахимаа өгөхгүй одоо болтол зууралдсаар байгааг саяхан болсон аймгийн хурлаар олон төлөөлөгчид нь хэлсэн байх юм. Бөх хүний жудаг ийм тохиолдолд хамаагүй бололтой.
Түүнийг Засаг даргаар ажиллаж байх үедээ хууль бус газар олголтын асуудалд орооцолдсон байж болзошгүй гэж Авлигатай тэмцэх газраас шалгаж буй мэдээлэл байна.
Б.Ариун-Эрдэнэ, Ц.Анандбазар хоёрын нийтлэг сонирхол нь эмэгтэйчүүд гэх. Мянга гаруй хохирогчтой “Me too” хөдөлгөөн Ц.Анандбазар дээр өрнөж, УИХ-ын гишүүнд дахин нэр дэвшиж чадахгүй нөхцөл байдалд хүрч байв.
Харин Б.Ариун-Эрдэнэ эмэгтэйчүүдтэй зүй бусаар харилцаж, татаж чангаадаг нь нууц биш гэж олны дунд ярих юм билээ.
Ижил нь ижилээ, дугуй нь дугайгаа гэдэг үг л энэ хоёрт тохирч байх шиг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна