МИАТ компанийн Гүйцэтгэх захирлаар Т.Тэлмэн томилогджээ

Admin
2025/12/09

МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт хуралдаж, Т.Тэлмэнг Гүйцэтгэх захирлаар томилжээ.

Т.Тэлмэн нь Монголбанкны хяналтын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан бөгөөд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “МАК” ХХК-д Хөрөнгө оруулалт, эдийн засгийн газрын захирлаар ажиллаж байсан туршлагатай аж.

Ажлын туршлага:

  • 2025 оноос Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүн
  • 2019 оноос “Амар Даатгал” ХХК-ийн Бизнес эрхэлсэн дэд захирал
  • 2018-2021 - Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар төслийн зөвлөх
  • 2016-2017 - Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх
  • 2016-2020 - Санхүү эдийн засгийн их сургууль, Санхүүгийн удирдлагын тэнхимийн мэргэжлийн зөвлөлийн гишүүн
  • 2014-2016 - “Микрокредит” ББСБ-ын Гүйцэтгэх захирал
  • 2013-2014 - “Монголын Алт” корпораци, Хөрөнгө оруулалт, эдийн засгийн газрын захирал
  • 2010-2013 - “Монгол Даатгал” ХХК, Даатгал эрхэлсэн дэд захирал

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна