Маргаашаас эхлэн М:1Б чиглэлийн нийтийн тээврийн автобус Ботаник хүртэл явна

Admin
2025/09/16

 Баянзүрх дүүргийн 8, 11, 12 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор М:1Б “Сүхбаатарын талбайн төв зогсоол-Офицеруудын ордон” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж М:1Б “Сүхбаатарын талбайн төв зогсоол-Офицеруудын ордон-Ботаник” чиглэл болгон өөрчлөв. Тус чиглэлийн өөрчлөлтийг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн мөрдөх юм. Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.

                                                                                                                                    Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна