Mycareer С.Чулуунсүх: Хүчирхийлэлд өртсөн бага насны хүүхэд ирэхэд сэтгэл их өвддөг

Admin
2025/05/12

Түүнийг Сүхбаатарын Чулуунсүх гэдэг. Тэрээр Анагаахын их сургуулийг Хүний их эмч мэргэжлээр дүүргэн, дүрс, оношилгооны чиглэлээр мэргэжил дээшлүүлэн мэргэшин суралцаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт Дүрс оношилгооны эмчээр ажилд оржээ. Энэ үед тэрээр сургуулиа төгсөөд хоёрхон жил болсон залуу эмч байв. Гэр бүл зохиогоод удаагүй, бяцхан хүүхэдтэй түүнийг Шүүх эмнэлэгт эмчээр ажиллана гэхэд ах, дүү нь тийм ч тааламжтай хүлээж аваагүй ч гэргий нь дэмжсэн учир ажиллахаар болж түүний өнгөрсөн 20 жилийн амьдралын түүх эхэлсэн байдаг. Тэрээр ажилд ороод эд, эс шинжээч, цогцос дээр задлан шинжээч эмчээр ажиллаж байгаад сүүлд дүрс оношилгооны чиглэлээрээ ажиллаж эхэлсэн юм.

Тэрээр ажил, мэргэжлийнхээ тухай ярихдаа шүүх эмнэлгийн задлан шинжээч эмч нь мэргэжлийн өндөр ур чадвар, ёс зүй, хариуцлагатай байх шаардлагатай. Бидний дүгнэлт нь хүний эрх, шударга ёсны хэрэгжилтэд чухал үүрэг гүйцэтгэдэг гэсэн юм.

Түүнийг гэмт хэрэг илрүүлэхэд оруулсан хувь,нэмрийг нь үнэлж Цагдаагийн хошууч цол олгосон байдаг. Тэрээр олон янзын шалтгаанаар нас барсан болон гэмтэл бэртэл авсан хүн дээр задлан болон гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээ хийж байсан бөгөөд хамгийн хэцүү нь бага насны хүүхэд нас бараад ирэх мөн хүчирхийлэлд өртөн ирэхэд сэтгэл өвддөг тухайгаа ярихдаа нулимс унагасан.
Гэмт хэргийн шинж чанартай ирсэн нас баралт,хүчирхийлэл, зодоон тэр бүү хэл угаартсан байдал ч ихэнх нь согтууруулах ундаа хэрэглэсэн үед үйлдэгддэг тухай болоод ханиа зөв сонгох тухай ярьсан

Одоо тэрээр ШШГЕГ-ын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх, дүрс оношилгооны шинжилгээний лабораторийн эрхлэгчээр ажиллаж байна. 

0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.41.77
2025/05/12
0
0
Бс л чанга юм аа энэ мэргэжил
Хариулах