Долоодугаар сарын 29-нөөс эхлэн БНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу олон улсын шууд нислэг үйлдэхээр болжээ. Энэхүү түүхэн үйл явдал нь Монгол Улсын аялал жуулчлалын салбарт шинэ боломжуудыг нээж, бүс нутгийн хөгжилд чухал түлхэц өгөх ач холбогдолтой гэж салбарынхан онцолж байна.
Шууд нислэгийг хэрэгжүүлж буй гол зорилго нь гадаадын жуулчдыг богино хугацаанд аяллын гол бүс нутгууд руу шууд хүргэх, тэдний тав тухыг хангах, жуулчны урсгалыг нэмэгдүүлэхэд оршиж байгаа аж. Ялангуяа Хөвсгөл нуурын байгалийн үзэсгэлэн, соёлын өвийг сонирхох жуулчдын тоо жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгааг харгалзан үзжээ.
Төслийг “Чандмань Трэйвел” аялал жуулчлалын компани болон үндэсний агаарын тээвэрлэгч “Хүннү Эйр” хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ нь аялал жуулчлал болон агаарын тээврийн салбарын уялдаа холбоог бэхжүүлж, олон улсын хэмжээнд Монгол Улсын нэр хүндийг өсгөх алхам болж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна