Монголын залуу гэр бүл "APPLE" компанийн рекламд тогложээ

Admin
2025/05/09

UBS телевизээс зохион байгуулж байсан "Univers best songs-2009" уралдаант нэвтрүүлгийн анхны дугаарын шилдэг оролцогчдын нэг Б.Хулан, нөхөр хоёр хүүхдийн хамт  "Apple" компаний рекламд тогложээ. Тус рекламд тэдний бага хүүгийн төрсөн цагаас нэг нас хүртэлх сэтгэл хөдөлгөм мөчүүдийг харуулсан байна. 

Тэрээр энэ тухайгаа өөрийн сошиал хуудаснаа хуваалцахдаа: Бид 4 нь Apple компаний рекламд тоглов. Бүтэн нэг жил хүүгийнхээ өсөлт, хөгжлийг бичин авч, гайхамшигтай уран бүтээлчдийн нөр их хөдөлмөрийн үр дүнд ийм хөөрхөн бүтээлийг дэлхийд цацаж байна. Ээж бид нар өдөр тутмын энгийн, давтамжтай мөчүүдийг эргэж харан, тэмдэглэж, баярлаж, ухаарч эргэцүүлэх боломж бараг гардаггүй. Энэ кино Apple Vision Pro бүтээгдэхүүний санд байнга хадгалагдах юм. Дэлхийн алдарт дуучин, тамирчдын тоглосон рекламуудтай эн зэрэгцэн байршуулагдана гэж бодохоор үнэхээр итгэмээргүй. Ээж аавынхаа хайрыг хүртэх гэж ирсэн амин 2 үрдээ маш их баярлаж байна. Та 2 минь том болоод энэ гоё дурсамжаар бахархаж амьдраарай гэж аав ээж 2 нь хүсье! гэжээ. 

Хулан нь найруулач мэрэгжилтэй бөгөөд СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуульд багшилж байсан бөгөөд түүний нөхөр нь жүжтгчин мэргэжилтэй юм.


1
angry
6
care
0
haha
0
liked
5
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна