Дайнд дайчлагдсан орос цэргүүдийн ар гэр чимээгүй жагсаал хийнэ

Admin
2025/05/09

Украин дахь дайнд дайчлагдсан орос цэргүүдийн эхнэр, ээжүүд өнөөдөр /2025.05.09/ дотны хүмүүсийг нь эргүүлэн авчрахыг Кремлиэс шаардаж чимээгүй жагсаал зохион байгуулна.

Путин Украин дахь дайны эхний саруудад хэсэгчилсэн дайчилгаа зохион байгуулж, 300 мянган нөөц хүчнийг татсан. Үүний дараа "Гэртээ хүрэх зам" бүлэг байгуулагджээ. Тус бүлгийн гишүүд 2023 оноос хойш дайны хөшөөнд цэцэг өргөж, долоо хоног бүр чимээгүй жагсаал зохион байгуулсаар ирсэн юм.

"Гэртээ хүрэх зам" бүлгэм албан ёсны мэдэгдэлдээ "Бид мартаагүй гэдгээ сануулья. Бид хүлээн зөвшөөрөхгүй. Бид хайртай хүмүүсээ хүлээж байна. Бид энх тайвныг зөвхөн үгээр биш, бодитоор хүсч байна. Өнгөрсөн дайны дурсгал, энэ дайны бэлгэ тэмдэг" гэжээ.

ОХУ-ын эрх баригчид "Гэртээ хүрэх зам" бүлгэмийг гадаадын агент гэж саяхан нэрлэсэн билээ. Бүлгэмийн зарим гишүүн цагдаагийн хавчлага шахалтад өртсөн тохиолдол ч гарах болсон байна. Тэднийг Украины талаарх Кремлийн бодлогыг эсэргүүцэх хэрэггүй гэж сануулжээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна