Кардинал Роберт Превост Ромын 267 дахь папаар сонгогдсон бөгөөд Ромын пап XIV Лео гэгдэх болно.
Тэрээр 69 настай ба амьдралынхаа ихэнх хугацааг Өмнөд Америкт номлогчоор өнгөрүүлсэн. Мөн, АНУ болон Перугийн давхар иргэншилтэй, АНУ-аас тодорсон анхны пап болж байна.
Лео пап лам Гэгээн Петрийн сүмийн тагтан дээрээс олон арван мянган хүмүүсийн өмнө пап лам болсны анхны үгээ хэлж, энх тайвныг уриалан талийгаач Пап лам Францискт хүндэтгэл үзүүлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна