С.Батчулуун эмч Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна

Admin
2025/05/08

Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулуун эмчийг хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон шүүхээс 2 жил 6 сарын ял оноосон. Энэ талаар ШШГЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Сандагаас тодрууллаа.

Тэрээр: С.Батчулуун эмч ШШГЕГ-ын харьяа, цагдан хорих 461-р хаалттай хорих ангид  2025 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр цагдан хоригдсон. Өнөөдрийн байдлаар биеийн байдлаас шалтгаалж Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна.

 Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болчихсон хоригдол хорих ял эдэлж байх хугацаандаа хорих ял эдлэхэд саад болохуйц өвчин тогтоогдсон, өвчилсөн тохиолдолд түүнийг 401-р хорих ангийн эмнэлэг, хяналтын комисс санал хүргэж, саналыг прокурорт хүргүүлж, прокурор шүүхэд өгч шинжээчийн дүгнэлт гарснаар ялаас чөлөөлөх талаар эцэслэн шийдвэрлэдэг. Харин С.Батчулуун эмчийн хувьд хорих ял эдэлж байх хугацаандаа зайлшгүй гадна эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай болсон учраас Эрүүл мэндийн сайд болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар хоригдлыг гадна эмнэлэгт эмчлүүлэх журмын дагуу өнөөдрийн байдлаар Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна. Тухайн хүн маань хорих ял эдэлж байгаа учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон хорих ангийн дотоод журамд заасан эргэлт уулзалтын хуваарийн дагуу ар гэрийнхэнтэйгээ уулзах ёстой. Харин тухайн хүний биеийн байдал хүнд байвал сахиур байх шаардлагатай зөвшөөрлийг аваад сахиур оруулдаг гэв.

Ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад 24 нэр төрлийн өвчин багтсан байдаг


 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
4
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.116.91
14 цагийн өмнө
0
0
Яанаа хурдан гаргаж болохгүй юм байхдаа. Төр минь өршөө төр минь өршөа
Хариулах